РОУДС-ИЙН МАГИСТРАНТ ОЮУТНУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

2018 - 04 - 03
РОУДС-ИЙН МАГИСТРАНТ ОЮУТНУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

РОУДС-ийн магистрант ОЮУТНУУДын эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах удирдамж

 

Нэг. Зорилго

РОУДС-ийн магистрант оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд уралдааны  зорилго оршино.

 

Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих сэдвийн чиглэл

РОУДС-ийн магистрант оюутнууд дараахь сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж оролцоно. Үүнд:

  1. Төрийн удирдлага
  2. Төрийн захиргааны шинэчлэл
  3. Биенесийн удирдлага
  4. Марктенгийн удирдлага
  5. Энтрепренёршип ба инноваци

 

Эрдэм шинжилгээний өгүүллийг РОУДС -ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих бичлэгийн стандартын дагуу бичих бөгөөд эрдэм шинжилгээний удирдагч багшаар хянуулж, зөвлөгөө авсан байна.

Гурав. Эрдэм шинжилгээний илтгэлийг хүлээн авах, шалгаруулах

I шат: Магистрантууд уралдаанд оролцох бүтээлийнхээ цахим хувилбарыг магистрын сургалтын албанд info@royalacademy.edu.mn  bujidmaa@academy.org.mn хаягаар 4 дүгээр сарын 20-ны дотор ирүүлнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлээс 10 илтгэлийг шалгаруулж,  4 дүгээр сарын 28-ны өдөр РОУДС-ийн магистрант оюутны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэж, шилдэг 3  бүтээлийг шалгаруулна. 1-3 дугаар байр эзэлсэн магистрантуудыг РОУДС-ийн батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Шалгарсан илтгэлүүдийг мэргэжлийн хүрээнд редакци хийж, холбогдох санал, шүүмж, зөвлөмжийн дагуу сайжруулан засварлаж, РОУДС-аас  зохион байгуулдаг “Манлайлал-Орчин үе” эрдэм шинжилгээний хуралд оролцуулна.

Гурав. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах нийтлэг шаардлага

  • Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг хөндсөн, мэргэжлийн хүрээнд үнэ цэнэтэй тодорхой асуудал дэвшүүлсэн байх,
  • Судалгааны ажлын шинэлэг тал, давуу тал, үр дүнг тусгаж чадсан байх,
  • Тухайн асуудлын шийдэл болох аргуудыг тодорхой гаргаж өгсөн байх,
  • Судалгааны өгүүлэлд гадаад, дотоодын өргөн эх сурвалж ашиглаж, 12-оос доошгүй эшлэл хэрэглэж, зохиогчийн эрх зөрчөөгүй байх,

Илтгэлийг илгээх:  https://goo.gl/forms/PQOMFqUBBBqxOPEM2 

-------------------ooo---------------------

Write a comment:

Add