Рояаль олон улсын дээд сургуулийн магистрын төгсөлт

2018 - 04 - 11
Рояаль олон улсын дээд сургуулийн магистрын төгсөлт

Их Британы магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Европийн Бизнесийн Ассамблейн шилдэг байгууллага өргөмжлөлт, Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын дээд сургуулийн 18 дахь удаагийн магистрын төгсөлтийн арга хэмжээ амжилттай боллоо. Энэхүү арга хэмжээнд тус сургуулийг үүсгэн байгуулагч УИХ-ийн гишүүн доктор Н.Учрал, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга Монгол улсын гавъяат эдийн засагч Д.Болдбаатар тэргүүтэй эрдэмтэн багш нар, оюутан төгсөгчид оролцов. Энэ өдөр төрийн удирдлага Бизнесийн удирдлагын 31 магистр диплом энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Write a comment:

Add