Рояаль Олон Улсын Дээд Сургууль -ийн Бизнесийн удирдлагын магистрын ангийн оюутнуудын санаачилсан "Эрүүл аз жаргалтай ирээдүй өдөрлөг"

2018 - 04 - 12
Рояаль Олон Улсын Дээд Сургууль -ийн Бизнесийн удирдлагын магистрын ангийн оюутнуудын санаачилсан "Эрүүл аз жаргалтай ирээдүй өдөрлөг"

Рояаль Олон Улсын Дээд Сургууль -ийн Бизнесийн удирдлагын магистрын ангийн оюутнуудын санаачлагаар "Эрүүл аз жаргалтай ирээдүй өдөрлөг" амжилттай явагдлаа. Манай оюутнууд Хан-Уул дүүргийн гэр хороололд амьдарч буй 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй, байнгийн асаргаанд байдаг хүүхдүүдэд зориулан ивээн тэтгэгчдийн бэлэг гардуулах, эмчийн үзлэгт хамруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа. Рояаль Олон Улсын Дээд Сургууль магистрантуудынхаа санаачилсан хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжин ивээн тэтгэгчээр оролцож байнгийн асаргаанд байдаг хүүхдээ асардаг 5 ээжид тус сургуульд хөнгөлттэй суралцах эрхийн бичиг гардуулав. Хамтран ажилласан Хан-Уул дүүргийн ЗДТГ, "Глобаль Бриж" ХХК, "Бэриш Фарм" ХХК, SS Mongolia болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье.

Write a comment:

Add