"МАНЛАЙЛАЛ-ОРЧИН ҮЕ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

2018 - 04 - 16
"МАНЛАЙЛАЛ-ОРЧИН ҮЕ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

“МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Бүртгүүлэх: http://www.royalacademy.edu.mn/form

Хурлын зорилго:    

Их дээд сургуулийн багш, судлаачдын эрдэм судлалын ажлын үр дүнг дээшлүүлэх, шинэ санааг хөгжүүлэх, судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжихэд чиглэнэ. 

 Хамрах хүрээ:

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Бизнесийн удирдлага, Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг  Их дээд сургуулийн багш, судлаачид хамрагдана.

 Илтгэлийн сэдвийн хүрээ:

  1. Бизнесийн удирдлага
    • Маркетингийн удирдлагын зангилаа асуудлууд
    • Компаний засаглал ба хүний нөөцийн асуудал
    • Инноваци ба энтерпренёршип
  2. Төрийн захиргааны удирдлага
    • Төрийн захиргааны шинэчлэл, асуудал, шийдэл
    • Төрийн хариуцлага, ил тод байдал
    • Нийгмийн инновацийн зангилаа асуудлууд

Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ном зүйг  оролцуулан A4 хэмжээтэй 10-15 хуудсанд багтсан байна.
  2. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж “Times New Roman”- фоноор 12 pt үсгийн өндрийг сонгон мөр хооронд 1,5 line space зайтайгаар бичнэ.
  3. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  баруун талаас 2,5 см, зvvн талаас 3,0 см зай үлдээж бичнэ.
  4. Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба  иш татсан дарааллаар нь дугаарлана.
  5. Зохиогчийн овог, нэр, сургууль, зэрэг цолыг илтгэлийн эхэнд гарчигын дор бичсэн байна.
  6. Илтгэл өмнө нь мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байна.
  7. Илтгэл нь зарлагдсан сэдвийн агуулгын хүрээнд тодорхой судалгааны үр дүнд тулгуурласан, дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх арга зам, шинэлэг санаа дэвшүүлсэн байна.

Зохион байгуулалт:

Оролцох хүсэлт: Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтийг http://www.royalacademy.edu.mn/form хаягаар 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн 18 цаг хүртэл  хугацаанд  илгээсэн байна.

Уралдаанд ирүүлсэн илтгэлийн хамт сургуулийн тодорхойлолтын хуулбарыг илгээнэ.   

 Шалгаруулалт: 

I шат: Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг уншиж эхний 10 илтгэлийг шалгаруулна.

II шат: Шалгарсан 10 илтгэлийг “МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэн шалгаруулна. “МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 05-р сарын 14-ны 15:00 цагт Рояаль Олон Улсын Дээд сургуулийн “Royal Hall” танхимд зохион байгуулна.

 Шагнал, урамшуулал:

Уралдаанд бүтээлээ ирүүлж, 1-3 дугаар байр эзэлсэн багш нарыг дараах байдлаар шагнаж урамшуулна. Үүнд:

  1. Тэргүүн байр - 1

Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал

  1. Дэд байр - 2

            Өргөмжлөл, мөнгөн медаль мөнгөн шагнал

  1. Гуравдугаар байр - 2

            Өргөмжлөл, хүрэл медаль мөнгөн шагнал

 

Хамтран зохион байгуулагч:

  • МОНГОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБОО

Мэдээллийг ивээн тэтгэгч

  • ROYAL HD TV
  • SEVEN TV

 Холбоо барих утас : 77116633,

Е-тайл : info@royalacademy.edu.mn

Фэйсбоок хаяг: https://www.facebook.com/royalinternationalmongolia/

 

РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ДЭЭД  СУРГУУЛЬ

Write a comment:

Add