РОУДС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт

2018 - 10 - 11
РОУДС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт

Рояаль Олон Улсын Дээд Сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай сайхан болж өнгөрлөө. Энэхүү хичээлийн жилд бизнесийн удирдлагын 2, олон улсын харилцааны 2, төрийн удирдлагын 1 болон архитектурын 1 анги шинээр элсэн орсон бөгөөд хичээлийн шинэ байрандаа анхныхаа нээлтийг амжилттай сайхан зохион байгууллаа. 

Нээлтийн үеэр РОУДС-ийн ерөнхий захирал Ч.Сэлэнгэ оюутнууддаа урмын сайхан үг хэлсэн бөгөөд урилгаар уг сургуулийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хүрэлцэн ирсэн. Шинэхэн оюутнууддаа зориулан бизнесийн удирдлагын 102-р ангид элсэн орсон, Universe Best Songs наадмын гранпри шагналт Анужин мэндчилгээ дэвшүүлсэн. 

 

Write a comment:

Add