Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

2018 - 12 - 19

Рояаль Олон улсын дээд сургуулийн “Судлаач оюутан-2018” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө. Илтгэлийн уралдааны эхний шатанд “Хөгжил ба залуучууд-асуудал, шийдэл”, “Менежментийн орчин үеийн асуудлууд”, “Олон улсын харилцаа ба дипломат ёс”, “Дижитал маркетинг”, “Архитектурын практик судалгаа ба ногоон архитектур” сэдвийн хүрээнд нийт 24 оюутан илтгэл бичиж оролцсоноос, 14 илтгэгч 2 дугаар шатанд шалгарч илтгэлээ хэлэлцүүлэв.

Хоёр дахь шатны шалгаруулалтаас 201 дүгээр бүлгийн оюутан А.Даваасүрэнгийн “Макро эдийн засаг болон нийгмийн сэтгэл зүй” сэдэвт илтгэл (Удирдагч багш Т.Ням-Осор) тэргүүн байр, 106 дугаар бүлгийн “ROYAL HOUSE” багийн “Эко хашаа” (Удирдагч багш З.Мөнгөнболор) илтгэл 2 дугаар байр, 101 дүгээр бүлгийн оюутан Энжаргал, Нандин-Эрдэнэ нарын “Хадгаламжтай оюутан” (Удирдагч багш доктор Д.Чинцэцэг)  илтгэл 3 дугаар байр эзлэв.

Мөн тусгай байранд 106 дугаар бүлгийн “ROYAL ARCH” багийн “Архитектурын экологи ба жижиг орон сууц” (Удирдагч багш З.Мөнгөнболор), 103 дугаар бүлгийн оюутан Б.Энхтөрийн “Хөгжил ба залуучууд-асуудал, шийдэл” (Удирдагч багш доктор Ц.Бүжидмаа), 201 дүгээр бүлгийн оюутан Б.Мишээлийн “Англи хэл ба мэдээллийн эрин” (Удирдагч багш Б.Байгалмаа) 301 дүгээр бүлгийн оюутан Э.Тэнгисийн “Вебсайт хөгжүүлэлт яагаад чухал вэ” (Удирдагч багш А.Энх-Амгалан) илтгэлүүд шалгарлаа. 

Write a comment:

Add