2+2, 1+1 сургалтын хөтөлбөр

РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

РОУИСургууль 2010 оноос хойш 2+2, 1+1 болон оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. Одоогоор АНУ, Их Британи, Солонгос, Тайвань улсын их сургуулиудтай хамтран ажиллаж байна.

Дээрх сургуулиудтай хамтран ажилласнаар дэлхийд чанараараа тэргүүлдэг Америкийн нэгдсэн улс, Английн боловсролын тогтолцоог Монголын боловсролын тогтолцоотой уялдуулан хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэй боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх бүрэн боломжтой болсон юм. Үүнээс гадна манай сургуульд суралцаж буй оюутнууд Англи, Америкийн их сургуулиуд руу хамтарсан хөтөлбөрөөр шилжин суралцаж Англи, Америкийн бакалавр, магистрын дипломыг хүртэх боломжтой.

Хичээл сургалтууд Англи, Монгол хэл дээр явагддаг нь бидний нэг давуу тал юм.

Жил бүр хамтарсан хөтөлбөрөөр бакалаврын 5-8 оюутан, магистрын 6-10 оюутан, оюутан солилцоогоор хавар намартаа нийт 10-15 оюутан хамрагддаг. Бакалаврын 2+2 хөтөлбөрт 2,3,4 дүгээр курсийн оюутнууд хамрагдах боломжтой бол Магистрын хөтөлбөрт хэрэгждэг 1+1 хөтөлбөрт хамрагдсанаар нэг жил РОУИС-д суралцаад дараагийн жил сонгосон сургуульдаа суралцах боломж нээлттэй юм.

Тус хөтөлбөрт хамрагдахын тулд тухайн оюутны голч оноо 2.8-аас дээш байх, сургуулийн зарласан хөтөлбөрийн шалгуурт тэнцсэн байх гэсэн шаардлагыг тавьдаг. Одоогоор нийт дээрх хөтөлбөрүүдэд 89 оюутан хамрагдсан байна.

Хамтын ажиллагаатай сургуулиудын жагсаалт: