АРХИТЕКТУР

ИНДЕКС – D073102

Хөтөлбөрийн зорилго

Архитектурын мэргэжлээр орчин үеийн шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх.

  • Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалтыг эрчимжүүлнэ. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дундаж хөгжилтэй орнуудын түвшинд хүргэнэ. “Хотууд” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Орчин үеийн чанарын шаардлага бүхий барилга, хот байгуулалтын салбарыг өргөжүүлэн шинэчилж хөгжүүлнэ.
  • Олон давхар орон сууц болон томоохон үйлдвэрийн барилга барих үндэсний чадамжийг сайжруулах ;

Oюутны эзэмшсэн байх мэдлэг:

  • Хот суурин, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний , үйлдвэрийн, орон сууцны барилга байгууламжуудыг төлөвлөх, зураг төсөл зохиох.
  • Хүний болон бусад нөөцийг үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянан үйл ажиллагааг хэрэгжүүлэх .
  • Олон улсын барилгын норм дүрэм, стандартуудын мэдлэг эзэмшсэн байх
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон менежмент, эрх зүй зэрэг шинжлэх ухаануудын суурь мэдлэг эзэмшсэн байх
  • Барилга байгууламж, баригдсан нөхцөл , механикийн систем барилгад хэрхэн нөлөөлөхийг мэддэг байх.
  • Барилгын ерөнхий загварыг гаргахын зэрэгцээ нүдэнд харагдах, мөн функциональ байдал нь сэтгэл ханамжтай байхаар дизайныг шийдэх.
  • Барилга байгууламжийн төлөвлөлтийг дэлхийн болон өөрийн орны уламжлалт архитектур дизайнтай хослуулах аргыг судалж, эрдэм шинжилгээний ажил явуулах
  • Мэргэжлийн англи хэлний өндөр мэдлэгтэй

Архитектурын мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл:

  • Архитектурын шинэ онол, хэрэглээний арга зүйг боловсронгуй болгох, сайжруулах, танилцуулга болон сурталчилгаа хийж , ажлын захиалга авах.
  • Үйлчлүүлэгчтэй зөвлөлдөж, барилгын төрөл, хэв маяг, хэмжээг тогтоохын тулд барилгын талбайг судлах.
  • Барилгын зураг төсөл, материал, тооцоолол, ашиглалтанд өгөх хугацааны талаарх мэдээллээр хангах.
  • Барилгын төслийн баримт бичиг, таталбар зураг, жижигрүүлсэн зураг бэлтгэх, бүтээцийн, тоног төхөөрөмжийн, гоо зүйн элемэнтүүдийг зураг төсөлд тусгах, өвөрмөц онцлог загварыг бэлдэх
  • Барилга угсралтын ажилд бэлтгэх, захиалагч тендер зарлахад ашиглах техникийн тодорхойлолт, гэрээний баримт бичгийг бэлдэх, зөвлөх.
  • Төслийн боловсронгуй зураг бэлдэх.
  • Барилгын төслийн гэрээг бэлтгэх, гэрээ байгуулах.\
  • Барилгын талбайд очиж, барилгын ажил архитектурын төлөвлөгөө, норм норматив, чанарын стандартад хэр нийцтэй явагдаж буй эсэхийг шалгах.
  • Барилгын дизайны ажилд гарсан гэнэтийн урьдчилан төлөвлөөгүй асуудлыг шуурхай шийдвэрлэх.
  • Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  • Уаашид бие даан суралцах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Удирданн зохион байгуулах чадвартай
  • Бүтээлч сэтгэхүйтэй, шинийг эрэлхийлсэн, аливааг бүтээх гэж тэмүүлсэн

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага:

  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, техник, бүтээлч сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай, өнгөний болон уран сайхны мэдрэмжтэй байх.
  • Үйлчлүүлэгч захиалагч иргэд, албан байгууллага, хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах.
  • Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  • Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлага дүрэм, журмыг ойлгож ухамсарласан байх.