БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

ИНДЕКС – D041301

Хөтөлбөрийн зорилго:

Нийгмийн хэрэгцээ шаарлагад нийцсэн байгууллагын гадаад, дотоод орчны судалгаа шинжилгээ хийх, төслийн ажлын төлөвлөх, бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх мөн энэ чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах, цаашлаад олон улсын түвшинд бизнесийн салбарт өрсөлдөн ажиллах онол практикийн мэдлэг, чадвар, хандлага эзэзмшихэд оршино.

Оюутны эзэмшсэн байх мэдлэг,  чадвар, хандлага:

Мэдлэг

  • Бизнес төлөвлөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх
  • Хүний болон бусад нөөцийг үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянан үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • Бизнесийн орчны өөрчлөлтийг тусган ажиллах
  • Бизнесийн удирдлагын мэдээлэл боловсруулах
  • Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон менежмент, эрх зүй зэрэг шинжлэх ухаануудын суурь мэдлэг эзэмшсэн байх
  • Мэргэжлийн англи хэлний өндөр мэдлэгтэй

Ур чадвар

  • Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх чадвартай байх, ажлыг төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  • Хууль эрх зүйн суурь мэдлэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  • цаашид бие даан суралцах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Удирданн зохион байгуулах чадвартай
  • Бүтээлч сэтгэхүйтэй, шинийг эрэлхийлсэн, аливааг бүтээх гэж тэмүүлсэн

Хандлага

  • Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийгг нь хүндэтгэж хандах
  • Байгууллагын болон үйлчлүүлэгчийннууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  • Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлага дүрэм, журмыг ойлгож ухамсарласан байх.