МАРКЕТИНГ

ИНДЕКС - 041401

Хөтөлбөрийн зорилго:

Улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан Монгол улсын аж ахуй нэгж, байгууллага, улсын болон хувийн хэвшилд ажиллах өндөр мэдлэг чадвар эзэмшсэн, дэлхийн түвшинд маркетингийн мэргэжлээрээ ажиллах бакалаврын зэрэг эзэмшсэн маркетингийн менежер бэлтгэн гаргахад чиглэгдэнэ.

 Оюутны эзэмшсэн байх мэдлэг, хандлага:

  • Зах зээл, хэрэглэгчийн судалгаа хийх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээг төлөвлөн, зөх зээлд гаргах
  • Брэнд бүтээх арга зүйг эзэмшсэн
  • Бизнесийн орчны өөрчлөлтийг тусган ажиллах
  • Маркетингийн хольцуудын талаар иж бүрэн мэдлэгтэй
  • Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнэлгийн болон менежмент, эрх зүй зэрэг шинжлэх ухаануудын суурь мэдлэг эзэмшсэн байх
  • Мэргэжлийн англи хэлний өндөр мэдлэгтэй

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  • Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх чадвартай байх, ажлыг төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  • Хууль эрх зүйн суурь мэдлэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  • Цаашид бие даан суралцах чадвартай
  • Багаар ажиллжх чадвартай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Бүтээлч сэтгэхүйтэй, шинийг эрэлхийлсэн, аливааг бүтээх гэж тэмүүлсэн

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  • Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр члгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
  • Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд халгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх