ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

ИНДЕКС – D022204

Хөтөлбөрийн зорилго:

Олон улсын харилцааны нөхцөл байдалд дүн шиншинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч чадахуйц мэдлэг чадвартай, олон улсын улс төр, эдийн засаг, эрх зүйн харилцааны чиглэлээр мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй улс орны болон байгууллагын гадаад харилцааны салбарыг удирдан ажиллах чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар дадал төлөвшил

  • Шинийг илэрхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар, асуудлыг тодорхойлж шинэ санаа гаргах зураглах боломжит хувилбарыг сонгож илэрхийлэн харуулах
  • Шинжлэн судлах, шийдэл гаргах, таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийж загварчилж баримт бичиг боловсруулах
  • Системтэйгээр төлөвлөх мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ойлгож, ач холбогдлоор нь ангилан чухал санаан дээр төвлөрч, харилцаа хамаарлыг нь шалгах харьцуулан сонгох
  • Хувь хүний ур чадвар ба дадал, шинийг санаачлах эрмэлзэлтэй,уламжлалыг нь дээдлэн уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар төлөвшлийг ухамсарладаг, бие даан суралцах,цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх.
  • Мэргэжлийн ур чадвар төлөвшил, мэргэжлийн ёс зүйтэй хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх ,
  • Өөрийгөө хөгжүүлэн мэргэжилээ дээшлүүлэх чадвартай байх

Харилцааны ур чадвар: багаар ажиллах чадвар

  • Багаар ажиллах баг бүрдүүлэх, багийг удирдах,төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх.
  • Харилцааны чадвар харилцааны стратеги бүтцийг ойлгодог,бичгийн,электрон, мултимедиа, график дүрслэлээрээ болон яриа бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх.
  • Гадаад хэлээр харилцах: Англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн. Бусад 1-2 гадаад хэлээр мэдээлэл ашиглах чадварыг бүрэн эзэмшсэн байх шаардлагатай.