ТӨРИЙН УДИРДЛАГА

ИНДЕКС –D 041303

Хөтөлбөрийн зорилго:

Олон улсын жишигт нийцсэн сургалтын орчин үеийн шаардлагад нийцсэн хөтөлбөрөөр суралцсан, төрийн бодлого, онол, арга зүйн мэдлэг бүхий, төрийн алба, төрийн үйлчилгээний салбарт удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллах ур чадвар эзэмшсэн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

  1. 1. Мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг:
    • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон менежмент, эрх зүй зэрэг шинжлэх ухаануудын суурь мэдлэг
    • Хууль эрх зүйн суурь мэдлэг
    • Төрийн бодлого, Төрийн захиргааны шинэчлэл, хөгжлийн хандлага, төрийн албаны менежментийн талаарх мэдлэг
    • Төрийн санхүү, удирдлагын бүртгэлийн талаарх мэдлэг
    • Хүний болон бусад нөөцийг үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг
    • Мэргэжлийн англи хэлний мэдлэг
  1. Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар:
  • Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх
  • Мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн чадвар.
  • Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийнг ашиглах чадвар
  • Төрийн байгууллагад удирдлага, санхүү хүний нөөц, маркетинг, аудитын шинжилгээ хийх, төлөвлөн хөгжүүлэх
  • Багаар ажиллах
  • Удирдан зохион байгуулах
  • Мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах
  • Төрийн болон бизнесийн, олон нийтийн үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх
  1. Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага:
    • Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн албанд шударгаар хөдөлмөрлөх
    • Иргэнд үйлчлэх, ёс суртахууны өндөр соёл
    • Авлига хээл хахуулиас ангид байх
    • Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
    • Байгууллагын болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх