МЕНЕНЖМЕНТ /ХҮНИЙ НӨӨЦ/

ИНДЕКС - D041302

Оюутны эзэмшсэн байх мэдлэг чадвар, хандлага:

  • Бизнес төлөвлөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх
  • Хүний болон бусад нөөцийг үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянан үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • Бизнесийн орчны өөрчлөлтийг тусган ажиллах
  • Бизнесийн удирдлагын мэдээлэл боловсруулах
  • Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад орчинд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон менежмент, эрх зүй зэрэг шинжлэх ухаануудын суурь мэдлэг эзэмшсэн байх
  • Мэргэжлийн англи хэлний өндөр мэдлэгтэй

Мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар

  • Байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн ажилд хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай үед хариуцлага хүлээх чадвартай байх, ажлыг төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  • Хууль эрх зүйн суурь мэдлэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, орчин үеийн техник хэрэгслийг ашиглах чадварыг төгс эзэмшсэн
  • Уаашид бие даан суралцах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Удирданн зохион байгуулах чадвартай
  • Бүтээлч сэтгэхүйтэй, шинийг эрэлхийлсэн, аливааг бүтээх гэж тэмүүлсэн

Мэргэжилтний эзэмшвэл зохих хандлага

  • Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийгг нь хүндэтгэж хандах
  • Байгууллагын болон үйлчлүүлэгчийннууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн, зөвшөөрөх
  • Хувь хүний болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлага дүрэм, журмыг ойлгож ухамсарласан байх.