Бизнесийн удирдлага

Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага /Business Administration /

Индекс: Е 04130101

Хөтөлбөрийн зорилго

Орчин үеийн бизнесийн удирдлагын шинжлэх ухааны зорилго, зарчим, үзэл баримтлал, онол арга зүйд тулгуурлан удирдахуйн ухааны судалгааны онол, арга зүй эзэмшүүлж; суралцагчдыг тасралтгүй хөгжүүлж, удирдлагын чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

Хамрах хүрээ: Их дээд сургууль бизнесийн удирдлага эдийн засаг, санхүү. хүний нөөцийн удирдлага, маркетинг мэргэжилээр төгссөн бакалаврын зэрэггэй байна. Жич: Өмнө дээр дурдснаас өөр мэргэжлээр суралцсан тохиолдолд мэргэжлийн суурь хичээлийн кредит нөхөн судлана.

Бизнесийн удирдлага хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төгсөгчдийн эзэмшсэн байх дараах академик мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагын төлөв байдлыг харж болно. Үүнд:

Академик мэдлэг:

  • Шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, зарчим, зүй тогтлын цэгцтэй мэдлэгтэй байх
  • Шинжлэх ухааны үндэслэл, тооцоолол, үнэлгээ, дүгнэлт хийхдээ бодит нотолгоонд үндэслэдэг байх
  • Монгол эрдэмтдийн дэвшүүлсэн онол үзэл баримтлал, зарчмуудад дүн шинжилгээ хийх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохдоо ашигладаг байх
  • Тухайн салбарынхаа шинжлэх ухааны чиглэлээр сүүлийн үеийн олон улсын болон монгол эрдэмтдийн дэвшүүлсэн онол үзэл баримтлал, зарчмуудад дүн шинжилгээ хийх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох арга зүй эзэмших
  • Байгууллагын амжилттай оршин тогтнох, хөгжих үндэс болсон хөгжлийн зорилго, стратеги, төлөвлөгөөний учир шалтгаан, ач холбогдлыг танин мэдэх ур дүйтэй байх
  • Судалгааны арга зүйд хэрэглэгддэг мэргэжлийн гадаад хэлний мэдлэг эзэмшин мэдээлэл боловсруулан шинжилгээ хийж, хүчин зүйлсийн харилцан хамаарал нөлөөллийг үнэлэх, загварчлах, зүй тогтол, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгох

Ур чадвар:

  • Суралцагч тасралтгүй хөгжихийн зэрэгцээ харилцаа, техник, шийдвэр гаргах ур чадвартай байх
  • Байгууллагын орчин, нөхцөл байдал, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн явцыг үнэлэх арга загваруудыг өргөнөөр ашиглан мэдээлэл цуглуулдаг байх
  • Тоон, чанарын, ситуаци нөхцөл байдлын арга хандлага ба бусад бизнесийн судалгаа шинжилгээний арга загваруудыг ашиглан, байгууллагын болон байгууллагын гадаад, дотоод орчны судалгаа хийж, анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулах, түүнд боловсруулалт анализ хийх, нэгтгэн дүгнэх, санал зөвлөмж боловсруулдаг байх
  • Судалгааны үр дүнгээс суралцаж, хэрэглээ болгон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудлыг дэвшүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, цаашдын алхмуудыг тодорхойлох, шинэ хандлагуудыг судладаг байх

Харилцаа хандлага:

  • Хууль эрх зүйг дээдлэн мэргэжлийн ёс зүйтэй, судлаачийн хувьд оюуны өмчийн ёс зүйг эрхэмлэсэн  хариуцлагатай байх
  • Хувь хүний нэр төр хувийн нууцад халдахгүй, аливаа мэдээлэ эх үүсвэрийг зүй бусаар ашиглахгүй байх ёс суртахууны төлөвшил эзэмших
  • Байгууллагад тулгарч буй асуудлыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг судлан, бүтээлчээр сэтгэж, инноваци санал боловсруулж өөрийн боловсруулсан саналыг чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэлтэй байх
  • Дэлхийн хэмжээнд сэтгэх, сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийгөө удирдах, ажилдаа чин сэтгэлээсээ хариуцлагатай хандах зэрэг хандлага төлөвшсөн байна.

 

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага

Хөтөлбөрийн индекс: E04130101                                     Сургалтын хэлбэр: Өдрийн

Боловсролын зэрэг: Магистр                                            Нийт багц цаг: 31кр

Элсэгчдийн боловсрол:Бакалавр                                    Суралцах хугацаа: 1.5-2 жил

               МЭРГЭЖЛИЙН СУУРЬ
Д/д Хичээлийн нэр Индекс Кредит Улирал

1

Судалгааны арга зүй

ECOM 703

2

1

2

Удирдлагын сэтгэл зүй

EPPM 704

2

1

3

Удирдлагын эдийн засаг

EECP 707

2

1

4

Хүний нөөцийн удирдлага

EHRM 714

2

1

5

Бизнесийн эрх зүй

EBLE 704

2

1

6

Мэргэжлийн англи хэл

ECOM 703

2

1

Нийт 12  

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛ

Д/д Хичээлийн нэр Индекс Кредит Улирал

1

Төслийн менежмент

EPCM 711

2

2

2

Удирдлагын нягтлан бодох бүртгэл

EAAC 721

2

2

3

Стратегийн удирдлага

ESMM 713

2

2

4

Маркетингийн удирдлага

EMAM 711

2

2

5

Санхүүгийн удирдлага

EFMM 705

2

2

6

Удирдлагын мэдээлэлийн систем

EDIM 724

2

2

Нийт 12  

МЭРГЭШҮҮЛЭН СОНГОХ ХИЧЭЭЛ /2 хичээл /

МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА 2 Улирал

1

Олон улсын маркетинг

EIMG 710

1

3

2

Хэрэглэгчийн харилцаа

ECRM 711

1

3

3

Брэндийн удирдлага

EPMA 713

1

3

4

Франчайзинг

EFRB 714

1

3

Санхүүгийн удирдлага 2  

1

Удирдлагын шийдвэр гаргалт

EDEM 722

1

3

2

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

EFSA 723

1

3

3

Зардал удирдлагын шинжилгээ

ECMA 724

1

3

4

Хөрөнгө оруулалтын шинжилгээ

EIMA 725

1

3

Судалгааны ажил - 5 кредит

НИЙТ КРЕДИТ

31