American National University

Америкийн үндэсний их сургууль нь америкт хүлээн зөвшөөрөгдөж,  магадлан итгэмжлэгдсэн их сургууль бөгөөд АНУ ын Их, Дээд сургуулийн боловсролын стандартад түшиглэсэн сургалтыг оюутнуудад олгож буй их сургууль юм. American National University 1886 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 130 гаруй жил Америк болон 100 гаруй улс орны оюутнуудад бизнесийн удирдлага, эрүүл мэнд болон мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр болон магистрийн зэрэг олгодог. Тус сургууль нь 2016 оноос эхлэн РОУДС-тай хамтран  бакалаврын 2+2 , магистрын 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд 2 жил эх орондоо суралцаж, дараагийн 2 жил Америкт суралцан Америкийн Үндэсний их сургуулийн бакалаврын зэрэг хүртэх боломжтой. ANU нь АНУ-ын Виржиния –д байрладаг бөгөөд тус муж нь цаг агаар, байгалийн хувьд Монголтой төстэй учир оюутнуудын хувьд сурч, амьдрахад илүү хялбар байдаг.

Давуу талууд

 ➢ Сургалтын төлбөр хямд бөгөөд хичээлийн улирал болгонд хуваан төлөх боломжтой.

➢ Олон улсын оюутнуудыг хариуцсан мэргэжлийн зөвлөхтэй.

➢ Олон улсын оюутны тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.

➢ Өөрийн ажлын туршлаган дээрээ үндэслэн хичээл тооцуулж, төлбөр хэмнэх.

Хичээл эхлэх хугацаа: Term 175: June 26th

                                          Term 177: September 11th

                                        Term179: November 27th  

Байршил: Тус сургууль нь Америкийн тайван амгалан, аюулгүй бүс нутаг болох Виржиняа мужын Роаноке хотод байралдаг бөгөөд оюутан залуус эрүүл, тайван орчинд амьдарч, суралцхын зэрэгцээ Америкийн түүх, соёлын дурсгалт газруудтай танилцах өргөн боломжтой.

 Roanoke хот нь бусад томоохон хотуудтай харьцуулахад амьдралын өртөг зардал бага

  • Цаг агаарын хувьд маш тааламжтай
  • Та тав тухай, найрсаг хотод амьдрах боломжтой
  • Таны хүүхдүүд Америкийн улсын бага, дунд, ахлах сургуулиудад үнэ төлбөргүй суралцаж, ахлах сургуулиа төгссөний дараа улсын коллеж, их сургуулиудад элсэн суралцах боломжтой
  • Та гэр бүлээрээ Америкад амьдарч, таны гэр бүлийн гишүүд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.